Эмээлтэд осолд орсон Непал улсын иргэдээс хоёр нь ГССҮТ-д эмчлүүлж байна

0

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт зургаадугаар сарын 16-ны 16:00 цагийн орчимд СХД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон Непал улсын 26 иргэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэн хүргэжээ.

Тэдгээр иргэд Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унаж осолдсон байна. 

ГССҮТ-д хүргэгдсэн дээрх 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байсан бөгөөд Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байна.

Мөн хоёр иргэн хүндэвтэр боловч оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан аж. Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. 

Түүнчлэн гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношлогоо шинжилгээнд орохоос татгалзсан гэж ГССҮТ-өөс мэдээлэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *