Ард түмний сонголт боловсрол, Цэдэвийн Эрдэмбилэг

0

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд мэдлэг боловсролтой олон залуус өрсөлдөж байна. Тэгвэл манай сайт Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор, Сономын Лувсанвандангийн зээ хүү Цэдэвийн Эрдэмбилэгийг энэ удаа онцолж байна. Түүний боловсрол, ажлын туршлагийн хувьд PricewaterhouseCoopers-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Хитоцүбаши Их Сургуульд (Япон) бизнес удирдлагын магистр, Чикагогийн Их Сургуулийн (АНУ) Төрийн бодлогын магистр, Лондонгийн эдийн засгийн сургуулийн Эрүүл мэндийн эдийн засаг, бодлогын чиглэлээр магистр зэрэгтэй юм. Мөн PricewaterhouseCoopers-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Одоогийн байдлаар Цэдэвийн Эрдэмбилэг нь 150 гаруй ажилтантай тэргүүлэгч эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг Монголын SOS Medica клиникийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.  Мөн Монголын анхны хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх зорилготой Нааново Грин Энержи Монголиа компанийн үүсгэн байгуулагч.

Жилд Улаанбаатар хотод 1,5 сая тонн хог хаягдал үүсдэг. Нийслэл Улаанбаатар хотод нийт гурван том хогийн цэг байдаг бөгөөд харамсалтай нь эдгээр хогийн цэгүүд нь гэр хороолол дунд, салхины дор байршилтай байдаг.

Тэгвэл Цэдэвийн Эрдэмбилэгийн санаачилсан Монгол Улсад анх удаа ХОГ ХАЯДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ЦАХИЛГААН СТАНЦ ашиглалтад орсноор өдөрт 500 тн, жилд 177,500 тн хог хаягдлыг боловсруулж, цагт 14МВт, жилд 119,280,000кВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болох юм.

Хэрэв энэ үйлдвэр ашиглалтад орвол бид хогноосоо салаад зогсохгүй хямд үнээр тогоор хангагдаж, эргээд иргэд маань дулаахан амьдрах нөхцөл боломж бүрдэх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *