ТАНИЛЦ: Монгол Улсын иргэд ВИЗГҮЙ зорчих орнууд
Аялал жуулчлалын улирал ирж байгаатай холбогдуулан гадаадад визгүй зорчих улс орнуудын мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын энгийн паспорттой иргэн дараах улсууд руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй. Харин дипломат болон албан паспорттой бол 36 улсад визгүй зорчих боломжтой.
№ | Улс орон | Визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо |
1 | Хятад | Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1989.03.30 |
2 | Филиппин | Бүх төрлийн паспортаар 21 хоног хүртэл / 1994.05.13 |
3 | Малайз | Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1994.06.06 |
4 | Казахстан | Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1994.12.02 |
5 | Израйль | Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1996.03.12 |
6 | Хонконг/БНХАУ/ | Бүх төрлийн паспортаар 14 хоног хүртэл / 1998.06.18 |
7 | Киргиз | Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1999.12.04 |
8 | Куба | Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2001.10.08 |
9 | Макао/БНХАУ/ | Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2004.07.03 |
10 | Лаос | Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2007.10.14 |
11 | Tайланд | Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2008.01.13 |
12 | Беларусь | Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.09.04 |
13 | Турк | Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2013.10.10 |
14 | Серби | Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.11.08 |
15 | ОХУ | Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2014.09.03 |
16 | Бразил | Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2015.09.21 |
17 | Сингапур | Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2017.06.08 |
18 | Украин * | /Албан ёсны урилгатай тохиолдолд/ Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл |
19 | Аргентин | Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.02.19 |
20 | Уругвай | Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2018.06.10 |
21 | Чили | Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.12.29 |
22 | Эквадор | Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2020.10.23 |
23 | Перу | Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2021.10.01 |
24 | Узбекистан | Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2022.06.03 |
25 | Барбодос | Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2022.07.28 |
Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.
Бусад хөнгөлөлт:
- Монгол Улсын иргэдэд АНУ руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.
- Их Британи улсад 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно.
- Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.
- Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан байдаг.
- Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар