“Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ”-ний захирал В.Адъяа 50 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүллээ

шүүх

Орхон аймаг дахь “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал В.Адъяа, ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, төслийн нэгжийн дарга Х.Азжаргал нарыг Дэлхийн банкнаас санхүүжилттэй “Эрчим хүч-2” төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах комисст оролцон ажиллаж байх явцдаа гүйцэтгэгч компаниас хахууль авч, мөнгө угаан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн
байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж явуулж байсан. 

Тэгвэл прокурорын байгууллагаас В.Адъяа нь “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Р…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд … суманд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, санхүүжилт авах, ашиг сонирхлын үүднээс 50 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн  шүүхэд шилжүүлжээ

About Author