Украинд манай улсын тусламж очжээ

0

Олон улсын нөхцөл байдал буюу ОХУ, Украин улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын засгийн газраас Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг өнгөрөгч оны дөрөвдүгээр сард гаргасан билээ. Тодруулбал, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 200 мянган ам долларыг хүмүүнлэгийн  тусламжаар хүргүүлэх шийдвэрлэлээ. НҮБ-ийн тусламжийн сангаар дамжуулж  150 мянган ам долларыг, Улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулж  50 мянган ам долларын хүмүүнлэгийн тусламжийг  үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл уг тусламж очоогүй гэх мэдээлэл гараад буй. Энэ асуудалд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа тайлбар өглөө.

Тэрбээр “Тусламжийн мөнгө 2022 оны тавдугаар сарын 25-нд дээрх холбогдох байгууллагууд руу шилжсэн. Бусад улсууд ч бас энэ жишгээр буюу олон улсын дээрх байгууллагуудаар дамжуулан тусламжаа өгсөн” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *