Ж.Ганбат: Шуудхан хэлэхэд, 1072 хувьцааны ногдол ашиг тараах боломжгүй
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг тараах боломжтой эсэх талаар Засгийн газраас томилсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компаниас ногдол ашиг тараах санхүүгийн боломжгүй байна. Компани ирэх дөрөвдүгээр сард 400 тэрбум , наймдугаар сард 100 гээд нийт 500 тэрбумын бондын өрийг төлөх ёстой. Үүнийг бид хугацаанд нь төлөх үүрэгтэй.
Мөн нөгөө талдаа “Эрдэнэс Тавантолгой” компани ковидын үед мөнгийг нь аваад дараа нь нүүрс нийлүүлэх гэрээтэй 400-603 сая ам.долларын өр төлбөрүүд байна. Мөн ЭТТ-н компанийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс баяжуулах буюу угаах үйлдвэрийн төсөл, ус, төмөр замын төслүүдийг санхүүжүүлэлтэд шаардлагатай 1.7 их наяд төгрөгийг бид энэ онд санхүүжүүлэх ёстой. Тиймээс бид иргэдэд ногдол ашиг тараах санхүүгийн боломжгүй байна” гэлээ.