“Эрдэнэс Монгол” ХХК-ны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэгсдийн дүнг хүлээлгэн өглөө

0

“Эрдэнэс Монгол” ХХК-ны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад давхардаагүй тоогоор 1215 иргэн сорилын шалгалт өгч, дүнг олон нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр танилцуулсан билээ. Тус сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан 434 иргэнийг 2023 оны 01 сарын 30-наас эхлэн 4 өдрийн хугацаанд ярилцлагын шалгалтад хамруулж дууслаа. 

Ярилцлагыг олон улсын стандартад нийцсэн аргачлалаар боловсруулж, үйл явцыг хөндлөнгийн шинжээчдийн багийн хяналт дор явуулсан.

Эрдэнэс Монгол ХХК-н нээлттэй бөгөөд нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын ажлын хэсэг өнөөдөр /2023.02.03/ тестийн шалгалтын болон ярилцлагын нэгдсэн дүнг ажлын байр тус бүр эрэмбэлэн нэгтгэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод хүлээлгэн өглөө. 

Эрдэнэс монгол

Уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-ын захирал Б.Дөлгөөн шалгаруулалтын ажлын хэсэг, явцын талаар мэдээлэл өгч, ажлын хэсэг энэхүү үйл ажиллагааг хамтынхүчээр зохион байгуулсныг онцлоод, шалгалтын төгсгөлийн шат буюу ярилцлагын шалгалтыг улс төрөөс ямар нэг хамааралгүйгээр олон нийтэд ил тод, шалгуулагчийн өөрийнх нь ур чадвар дээр тулгуурлан сонгон шалгаруулсныг онцоллоо. Мөн ажлын хэсэг өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан Монгол улсын эрдэнэсийн сан болсон Эрдэнэс Монголд ХХК-ны үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулж, үүгээрээ эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт шалгалтын бүх үйл явцыг ил тод, хөндлөнгийн хяналтын дор амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ. 

Ажлын хэсгээс эрэмбэлж өгсөн жагсаалтнаас хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага тухайн зарлагдсан албан тушаалд томилох юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *