О.Батнасанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

0

Авлигатай тэмцэх газар /АТГ/ “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан О.Батнасанд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Түүнийг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын алба хаших хугацаандаа өөртөө давуу байдал бий болгосон гэж буруутган шалгасан юм байна.

О.Батнасан нь 2016 онд МАН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөн, Ховд аймгийн иргэдийг төлөөлөн, парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. 2020 оны УИХ-ын сонгуульд дээрх тойрогт дахин өрсөлдсөн ч ялагдсан. Улмаар 2021 оноос “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар томилсон байдаг.

Улмаар энэ албыг жил орчим хугацаатай хашиж байгаад 2022 оны тавдугаар сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Одоо “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын албыг П.Ганхүү хашиж буй юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *