“Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын хэргийг прокурорт шилжүүлжээ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 2023 зургадугаар сарын 15-ны өдөр “Гацуурт” ХХК-ний захирал Л.Чинбат нь бусдыг авто машинаар хөөсөн, дайрахыг завдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дууссан байна.
Тодруулбал, дээрх хэрэгт Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн нэгдэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн нэгдэх хэсэг /Худал мэдээлэл тараах/, яллагдагч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн нэгдэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн нэгдэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн нэгдэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Прокурорын байгууллагад хүргүүлж шийдвэрлэжээ.