“Шударга байдлын үнэлгээ”-нд одоогоор 11448 хүнийг хамруулаад байна

0

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 60 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 50.0 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 221 дуудлага хүлээн авчээ.

“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 73 байгууллага болон 11448 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *