ХЭРЭГ: Б.Ганхуяг “Хишиг арвин индустриал”-ийн Х.Батхишигээс 4.9 тэрбумын авлига, эхнэрийнхээ компаниар 2 тэрбумын авлига авч 10 орон сууц, зогсоолын хамт авсан хэрэгт шалгагдаж байна
Монголчууд “Нүүрсний хулгай” хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэхийн анхааралтай ажиглаж байна. Шүүгчдээсээ татгалзсан, шүүх хурал хойшилсон нөхцөл байдлыг хүртэл өөр өөрийн өнцгөөс талбайрлаж, дүгнэж буй нь нүүрсний хэрэгт нийгмээрээ хэрхэн анхаарч байгаагийн илрэл юм.
Тэгвэл ойрын хэдэн өдрийн хамгийн анхаарал татсан хүмүүс болох “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын хэргийн талаарх эх сурвалжийн зарим мэдээллийг хүргэж байна. Шүүх хурал эхлэхтэй зэрэгцээд л өөрсдийгөө ямар ч буруугүй, нүүрсний хулгай гэж нэрлэгдээд буй уг хэргээс оролцох нь байтугай шанага ч нүүрс хулгайлаагүй гэж тайлбарлаад буй. Гэвч үнэн хэрэгтэй тэд шанагаар тогтох нь байтугай хувин, бүр цаашлаад машин машинаар нь нүүрс хулгайлсан хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.
Хэргийг гол гогцоо, магадгүй өөр олон хүнийг араасаа дагуулж магадгүй гэх таамаглал дагуулаад буй Б.Ганхуяг нь Тавантолгойн бүлэг ордод хамаарах Бортээг гэх уурхайн олборлогчийн төслийг явуулахдаа Хишиг арвин индустриал ХХК-ийн захирал Х.Батхишигийн “Монголиан контракт майнинг сервис” компанид 715 тэрбум төгрөгийн гэрээ шууд олгож, хахуульд 4,9 тэрбум төгрөг авч, Нүхтийн аманд орон сууц, үйлчилгээ, спортын цогцолбор барьсан нь хэрэгт нотлох баримтын хүрээнд авагджээ.
Мөн эхнэртээ Режис плэйс гэх барилгад 260 мянган ам.доллараар оффис худалдаж авч өгсөн, эхнэрийнхээ Пеарл пропертиз компаниар дамжуулан хахууль авсан 2 тэрбум төгрөгөөр Автай сайн хан хотхоны 10 орон сууц, гараж, агуулах авч, бусдад худалдсан гэнэ.
Мөн Сэлэнгэ аймгийн Бургалтай гэх багт 200 мянган ам.доллараар фермийн аж ахуй худалдан авсан нь мөн л буруу гарын мөнгө хэмээн шалгагдаж, хуулийнхан мөрөөр нь оржээ.
Өөрөөр хэлбэл, шанага ч нүүрс хулгайлаагүй гэж гүрийж суугаа Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох машин, машин нүүрсний хулгайн хэрэг хуулийнханд баримтаав авагджээ. Тиймээс шүүх хэлмэгдүүлэх вий гэхээс гадна шүүх ял завшуулах вий гэх хардлага давхар үүсэх нь гарцаагүй юм. Шүүх “нүүрсний хулгай”-г хэрхэн шийдвэрлэхээс шүүхийн үйл ажиллагаанд дор бүрнээ дүгнэлт өгөх нь гарцаагүй юм.
Эх сурвалж: ubn.mn