ШУУРХАЙ: “Нүүрсний” хэргийн талаар мэдээлэхгүй байх чиглэлийг прокуророос мөрдөх байгууллагуудад өгчээ

0

“Нүүрсний” гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн, албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар АТГ-аас өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байсан билээ.

Үүний 55 хэрэг нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, мөн хахууль авах хэрэгт 56, хахууль өгөх гэмт хэрэгт 29, мөнгө угаах гэмт хэрэг болон үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт 23, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт нэг албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэж байв. Тэгвэл эдгээр хэргүүд хэрхэв гэдэг нь олны анхаарал татсан хэвээр байна.

Учир нь нүүрсний гэх хэргээр шүүгдэж буй гэх Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг “Намайг жагсаалаар оруулж ирсэн, 68 хүн баригдсан шүү дээ. Одоо би гав ганцаараа байна. Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсчих гээд байна. Намайг ингээд ярихаар маргаашнаас бүгд мэдээлэл хийнэ, харж байгаарай. Хамгийн эхэнд дуугарсан нь хулгайч шүү” гэдгийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн. Тэгвэл “нүүрсний” гэх тодотголтой хэргийн талаарх мэдээллийг одоогоор олон нийтэд мэдээлэл өгөхгүй байх чиглэлийг прокуророос мөрдөх байгууллагуудад хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Харин ямар учраас ийнхүү нууцалж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *