Монголын өр 793 сая ам.доллароор өсчээ

0

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллээр Монгол Улсын нийт гадаад өр нэг жилийн дотор 792.9 сая ам.доллароор өсч, 33.8 тэрбум ам.доллар болжээ.

Сангийн яамны мэдээллээр Засгийн газрын гадаад зээллэг 32 их наяд төгрөг болсон байна. Энэ нь I улирлаас 0.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

ДНБ-ний 50 хувийг дөхөөд буй энэ үзүүлэлт  Covid-19 цар тахлын үед огцом нэмэгдсэн байдаг. Тэгвэл гадаад зээлийн ашиглалтын хувьд Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогод туссан, нийгэм, эдийн засгийн үр ашигтай, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх, хэрэгжиж байгаа төслүүдийг хугацаанд нь дуусгах бодлого чиглэл  баримталж буйгаа онцолжээ. Уг бодлогоор өнгөрсөн зургаан сарын хугацаанд нийт 1.8 их наяд төгрөгийн гадаадын төслийн зээл, тусламжийг авч ашиглахаар төлөвлөснөөс 501.6 тэрбум төгрөгийг гадаад зээллэгээр ашиглажээ. Сангийн сайдын зүгээс үүнийг донор, түнш орнууд гэж тодотгосон байна.

Тухайлбал, БНЭУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн EPC-1 багц ажил буюу Үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажил 2023 оны арваннэгдүгээр сард бүрэн дуусахаар төлөвлөгдсөн. БНСУ-ын “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ба төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн төвд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 67 км урттай дулаан дамжуулах шугам сүлжээ барих ажил үргэлжлэн хэрэгжиж байгаа аж.

Мөн өрийг бүтцээр нь авч үзэхэд, дотоодод гаргасан үнэт цаасны үлдэгдэл 22.5 хувиар өссөн дүн харагдаж байгаа бол гадаад өр өсчээ. Засгийн газар өрийг өрөөр дарах стратегийн хүрээнд 2023 онд “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх 8.65 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргасан. Тэгвэл “Чингис” бондын хүү 4-5 байжээ.

Монгол Улсын гадаад өр ийнхүү өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.9 тэрбумам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 318.3 сая ам.доллар, Засгийн газрынх  92.1 (1.2%) сая ам.доллароорөссөн нь нөлөөлсөн гэдгийг энд дурдах хэрэгтэй. Харин бусад салбаруудын гадаад өр  993.5 сая доллар, Төв банкных 494.1 сая ам.доллароор тус тус буурчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *