Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаав
Ардын чуулган нам (АЧН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд буцаав.
Учир нь Ардын чуулган намаас ирүүлсэн өргөдөл нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 29 дүгээр тогтоол болон тус шүүхийн 2023 оны 04/2368 дугаар албан бичигт дурдсан зөрчлүүдийг арилгаагүй байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзжээ.
Мөн хуралдаанаас Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намын даргыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 27 дугаар тогтоолд дурдсан зөрчлүүдийг арилгаагүй үндэслэлээр Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу буцаасан байна.