Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ “Цагаан тугандаа тулсныг мэдээгүй” гэж мэлзэв

0

Допингийн асуудал сүүлийн үед нийтийн анхаарлыг нэлээд татлаа. Тэр бүү хэл, ойрын үед “Олимпод цагаан тугтай орж болзошгүй” гэсэн мэдээлэл ч яригдаж эхэллээ.

Ерөөс монголчууд допингтой ийм харшилтай болсон нь Үндэсний бөхийг энэ шалгуурт хамруулсных юм. Түүнээс болоод дотооддоо хэрүүлтэй, гадна талаасаа инээдтэй харагдах болсон. Учир нь Үндэсний бөхийн допингийн хэрүүл, мэргэжлийн спортынхонд хамаатай допингийн асуудал хоёр огт өөр аж. Угаасаа мэргэжлийн спортын шаардлагыг Үндэсний бөхөд тавихаар ийм л юм болно л доо. Ойлгомжтой л байсан. Бөхчүүдийг буруутгах аргагүй. Барилдахын тулд хууль, дүрмийг нь дагаж л таарна. Гэхдээ Үндэсний бөх, мэргэжлийн спорт хоёрын ялгааг шийдвэр гаргагч, төрийн болоод төрийн бус байгууллагынхан эхнээсээ ялгаж салгах байсан юм. Ингээгүйгээс нь болоод жилдээ нэг том бөх хохирдог болоод байгаа юм.

Харин “Ирэх Олимпод цагаан тугтай орж болзошгүй” гэдэг бол хэдхэн хүний хэдэн жилийн өмнөөс хийсэн үйлийн лай гэхэд болно. “Дэлхийн допингийн эсрэг агентлаг WADA-гийн Монгол дахь салбар гэж болох Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага MONADA-гийн үйл ажиллагааг өөртөө авбал арвин их ашиг олох юм байна” гээд зүтгэчихсэн хэдэн хүний ажиллагаа үр дүнгээ өгч эхэлсэн нь энэ.Энэхүү MONADA нь WADA-гийнхаа шууд удирдлагаар ажилладаг,  эдний зааварчилгаагаар Монгол дахь дэлхийн допингийн эсрэг үйл ажиллагааг албан ёсоор эрхэлдэг юм байна. Товчхондоо, ингээд ойлгоход л болно. Өнөөдрийг хүртэл өөнтөглүүлж, мөлжүүлж ирсэн нь ч учиртай. WADA нь тус байгууллагыг улстөржих хийгээд хэрүүл уруул хийхийг хориглодог.

Харамсалтай нь тэдний ажлын дүнд MONADA-г хариуцаж ажилладаг ганц нэг хүн биш Монгол Улс хохирдог дээрээ тулчихаад байна. БТСУХ хавиар ажиллаж, амьдарч ирсэн эдгээр хүмүүс өнгөрсөн хугацаанд MONADA-г муулах гэхдээ Монголын төр Сэргээшийн эсрэг конвенцод нэгдсэн үүргээ биелүүлдэггүй. Өнөөг хүртэл энэ талаар эрх зүйн орчин бүрдүүлээгүй” гэсэн агуулга бүхий албан бичгүүдийг WADA руу явуулж байсан. Мөн манай тамирчдын сэргээшийн шинжилгээний төлбөрийг төлөлгүй удаах зэргээр MONADA-г хорлох гэсэн үйдлүүд нь Монгол Улсаа хорлочихоод байгаа юм.

Хамгийн гол нь Монголын төр, түүнийг төлөөлж буй Олимпийн сайд Б.Бат-Эрдэнэ олон жилийн турш тэдгээр хэдэн хүний сэдэж ирсэнд авчихсан байх юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *