ШУУРХАЙ: “Нүүрсний” гэх Б.Ганхуягт нарт холбогдох хэрэгт Говийн IX ноён хутагт О.Данзанлувсантүдэв “Худал мэдүүлэг өгсөн” хэргээр шүүгдэнэ
“Нүүрсний” гэх тодотголтой УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг шүүхээс гэмт буруутай тооцож, тэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 28 /2023.09.28/-ны өдөр хэлэлцэхээр товлоод байгаа билээ.
Тэгвэл Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэгт Говийн есдүгээр ноён хутагт Данзанлувсантүдэв буюу О.Угтахбаяр шүүгдэхээр боллоо.
Тодруулбал, говийн есдүгээр ноён хутагт О.Данзанлувсантүдэв нь “нүүрсний” гэх тодотголтой Б.Ганхуяг нарт холбогдох хэрэгт “худал мэдүүлэг” өгсөн хэргээр шүүгдэх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Говийн есдүгээр ноён хутагт О.Данзанлувсантүдэв нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн эхнэр П.Бадамхандын гуйлгаар “Түүнд мөнгө зээлдүүлсэн” хэмээн худал мэдүүлэг өгсөн байна. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон учир дээрх зүйл ангиар шүүгдэж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.