Т.Шинэбаярт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа

0

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Шинэбаярт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэлээ.  

Прокурорын бичсэн эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *