Ард”-ын захирал Ч.Ганхуягийг эмэгтэй хүн зодсон хэргээр ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

0

Ард даатгал”, “Ард менежмент”, “Ард койн”, “Ард кредит” , “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч “Хас”-ын Ч.Ганхуягийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татжээ. Тодруулбал, Ч.Ганхуяг хэдэн сарын өмнө олон нийтийн газар танхайрч, нэг эмэгтэйг зодсон гэнэ. Зодуулсан эмэгтэй Н нь гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн ажээ. Түүний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг бүртгэл нээн шалгаж, прокурорт шилжүүлжээ.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Ч.Ганхуяг өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэйгээ цуг олон нийтийн газар танхайрсан. Эмэгтэй хүнийг зодож, хүн харахын аргагүй болгосон гэсэн. Тэгээд зодуулсан эмэгтэй нь өргөдөл гаргасан байдаг юм билээ. Ч.Ганхуягийг яллагчаар татаад шалгаж байгаа ч хэргийг нь хэрэгсэхгүй болгох бололтой. Ч.Ганхуяг хэргээ хаалгаж, хэрэгсэхгүй болгохын тулд Улсын Ерөнхий прокурорт хандсан юм билээ. Өөрөөр хэлбэл, тохиролцоо хийсэн болзошгүй гэсэн үг. Танхайн хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй” гэв.

Шүүх шинжилгээний дүгнэлтээр хохироргч эмэгтэй хариу хүндэвтэр гэж гарчээ. Мөн энэ хэрэгт Ч.Ганхуягаас гадна түүний хүү, дүү нар оролцоотой байж болзошгүй аж.

Эрүүгийн хуульд зааснаар Ч.Ганхуягт дараах шийтгэл ногдуулна.

97 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах

97.1.Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

98 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах

98.1.Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

98.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, уг үйлдэл нь зовоон тарчлаах шинжтэй байсан, эсхүл онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

99 дүгээр зүйл. Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах

99.1.Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

99.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Эх сурвалж: Ergelt.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *