Х.Нямбаатарын хуулийн зөвлөх болсон Д.Цолмон 57.6 саяын зээлтэй ч, 7 компанийн хувь эзэмшигч

0

Хотын шинэ дарга Х.Нямбаатар өнгөрөгч баасан гарагт /2023.10.13/ тамгаа гардаж, ажилдаа орсон билээ. Тэрбээр өнөөдрөөс томилгоонуудаа хийж, багаа бүрдүүлж эхлээд байна. 

Х.Нямбаатар нь хуулийн зөвлөхөөрөө ХЗДХ-ны яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг томилжээ.

Түүний хувьд ХЗДХЯ-нд 2018 онд мэргэжилтэн, 2021 онд ахлах шинжээч, 2022 онд газрын дарга болон дэвшин ажилласан байна.

АТГ-т 2022 онд гаргасан ХОМ:

  • Өөрийн орлого: 38 сая
  • Гэр бүлийн орлого: 47 сая
  • Орон сууц: 263 сая
  • Автомашин: 93 сая
  • Мал: 35 сая
  • Газар: 25 сая
  • Хадгаламж: дансанд 13.8 сая, бэлэн мөнгө 180 сая
  • Зээл: 57.6 сая
  • Компани: МОЛЗ ХХК-ийн 100%, Тэнүүн буудай ХХК-ийн 50% , Хангайн эко хүнс ХХК-ийн 50%, Эко жуулчлал ХХК-ийн 100%, Өмгөөллийн Дилоз ХХН Нөхөрлөлийн 50%, Өмгөөллийн Хэруга Партнерс ХХН Нөхөрлөлийн 50%, Юнайтедменежмент консалтинг ХХК-ийн 25%-ийг тус тус эзэмшдэг байна.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *