Шигшээ баг Афганистанд хоёр дахь гоолоо алдаж, урьдчилсан шатнаас хасагдлаа
- Хөл бөмбөгийн ДАШТ, ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд болж байна
- Монголын шигшээ баг хариу тоглолтоо талбайдаа хийлээ
- Тэд Афганистанд 1-0 харьцаагаар хожигдов
АНУ, Мексик, Канад улсуудад болох 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Саудын Араб улсад 2027 онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат үргэлжилж байна.
Монголын хөл бөмбөгийн шигшээ баг урьдчилсан нэгдүгээр шатанд Афганистаны шигшээ багтай таарсан бөгөөд эхний тоглолтод 1-0 харьцаагаар хожигдсон.
Харин хэн цааш шалгарахыг шийдэх хариу тоглолт Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд болоход мөн ижил дүнгээр буюу 1-0 харьцаагаар Афганистан хожлоо. Ийнхүү Монголын шигшээ баг хоёр тоглолтын нийлбэр дүн 2-0 харьцаагаар хожигдож дөрвөн жилд нэг удаа болдог ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо өндөрлүүллээ.
- Монголын шигшээ баг Афганистаны талбайд 1-0 харьцаагаар хожигдлоо
- 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг гурван тивийн зургаан улсад зохионо
- Монгол клуб “AFC Cup” тэмцээний хэсгийн шатанд анх удаа хожлоо
Афганистаны талбайд буюу Тажикистаны нийслэл Душанбе хотод болсон эхний тоглолтод Жабар Шарзагийн оруулсан ганц гоолоор Афганистанчууд хожсон. Тус тоглолтод багийн ахлагч Х.Цэнд-Аюуш улаан хуудсаар торгуулсны улмаас хариу тоглолтод оролцсонгүй.
Ийнхүү Афганистаны шигшээ ДАШТ-ий урьдчилсан хэсгийн шатны А хэсэгт Катар, Энэтхэг, Кувейт улсуудтай тоглохоор болов. Энэ оны арваннэгдүгээр сарын 13-аас 2024 оны зургаадугаар сарын 11 хүртэл үргэлжлэх хэсгийн шатнаас хамгийн өндөр оноотой 2 нийт 18 баг дараагийн шатанд шалгарна.
Монголын хөл бөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 183-т жагсдаг бол Афганистан даруй 25 байраар дээр буюу 158-т эрэмбэлэгддэг.