Б.Баярсайхан: Эрүүгийн гэмт хэргээр шийтгэгдэж байсан хүн агентлагийн Тамгын газрын даргаар ажиллаж байна

0

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

-НҮБ 2021 онд Монгол улсын Засгийн газрыг хүүхэд багачуудад анхаарал хандуулдаггүй гэж дүгнэсэн. Дандаа хүчирхийлэлд өртсөний дараа хамгаалах талаар ярьдаг. Нийгмийн сенсаацыг дарах гэж хууль яаралтай горимоор оруулж ирэх гэж байгаа мэт. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажил ахицгүй байна. Хуумгай хууль батлуулах гэж байгаа юм бол юунд яардаг юм. 

Эрүүгийн гэмт хэргээр шийтгэгдэж байсан хүн агентлагийн тамгын газрын даргаар ажиллаж байна. Тэр дарга нь буруу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд байгаа асуудлыг юу гэж харж байна вэ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын жилийн найман тэрбум төсвийг 14 тэрбум болгоод асуудал шийдэгдэх юм уу. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд байнга солигдож байдаг. Улс төрийн албан тушаалтан ордог. Бодлого буруу дээр нь ямар ч үнэлгээ дүгнэлт хийдгүй атал жил болгон төсөв нэмүүлнэ гэж орж ирдгээ болих хэрэгтэй. Хүүхдээ бодохоор төсвөө нэмүүлмээр байдаг. Гэтэл хулгайч төрийн албан хаагч нарт боломж олгоод ажиллуулах сонирхол алга гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *