СЭМҮТ-ийн эмч Л.Б өвчтөнөө хүчирхийлдэг үү эсвэл амрагийн харилцаатай юу
Монгол улсын хэмжээнд ганц байх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу та бидний хэлж заншсанаар Шар хадны эмнэлэг ачаалал ихтэй ажилладаг. Эмч нар нь ч чадлынхаа хэрээр зөвлөгөө өгч, өвчтөнүүдээ алдаад явуулчихгүй байх зэргээр ачааллын дээдээр ажилладаг.
Харин эдгээр эмч, ажилчдын нэр хүндийг нэр бүхий эмч унагаж байна. Тодруулбал, Л.Б гэх эрэгтэй эмч СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан бүсгүйтэй бэлгийн харилцаанд орсон байх юм. Тэрбээр өвчтөн бүсгүйг СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байх хугацаанд тогтмол түүний өрөөнд байсан гэх мэдээлэл байдаг.
Эмч хүн өвчтөндөө хяналт тавин ажиллаж бололгүй яахав. Гол нь ачаалал ихтэй үед нэг эмч нь нэг өвчтөндөө өдөр шөнөгүй ийнхүү хяналт тавин ажиллаж, бүүр бэлгийн харилцаанд орж байсан гэх мэдээлэл бий. Эмч ч , өвчтөн ч гэр бүлтэй, хүүхдүүдтэй бөгөөд хэн хэн нь энэхүү ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээгээгүй аж. Тухайн үед эмч Л.Б өвчтөнөө удаа дараа хүчиндсэн үү? Янаг амрагийн харилцаа тогтоосон уу гэдгийг шалгаагүй юм байна. Харин энэ талаар хэвлэлд бичигдсэн ч төд удалгүй тухайн мэдээллүүд устсан түүхтэй.
Л.Б эмчийн хувьд ёс зүйгүй мэт аашилсан үйлдэл энэ анхных биш гэнэ. Тэрбээр эхнэр хүүхэдтэй ч гэсэн мөр зэрэгцэн ажилладаг бүсгүйтэй хамтран амьдарч элэг бүтэн гэр бүлээ салгаж явсан түүхтэй нэгэн гэх мэдээлэл ч бидэнд ирсэн. Хамгийн гол нь гэр бүлтэй хэрнээ хамтран ажиллагчаа болон өвчтөнтэйгөө бэлгийн харилцаанд орно гэдэг нь ёс зүй, хүн чанар талаасаа байж боломгүй асуудал юм.
Тэгвэл энэхүү ёс зүйгүй байж болзошгүй хэргийг үлдсэн этгээдийг Л.Б гэх бөгөөд тэрбээр СЭМҮТ-д багагүй хугацаанд ажиллаж, Ерөнхийлөгчөөс хүртэл шагнал авч байсан нэгэн аж. Өдгөө тэрбээр гэмт этгээд үйлдсэн хэргээ хүлээх чадвартай юу гэдгийг тогтоодог шинжээч эмчээр ажиллаж байгаа гэх мэдээлэл ч байна. Өөрөөр хэлбэл Л.Б эмч өөрт нь таалагдсан бүсгүйг хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлт гаргаад, эмнэлэгт ирэхээр нь эмчилж байгаа нэртэй “бэлгийн ажил” хийх боломжтой болж байна гэсэн хардлага эрхгүй төрүүлж байна.
Удаа дараа ёс зүйн алдаа зөрчил гаргасан эмч өнөөдөр СЭМҮТ-д ажиллаж байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүсийн бэлгийн эрх чөлөөнд халдаж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа гэсэн үг юм.
Бид энэ талаар эргэж сурвалжилах болно.