Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт болов

0

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 . 

Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXIII зөвлөлдөх уулзалт энэ сарын 18-нд Бээжин хотноо болов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, монгол, хятад иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар тэргүүлж оролцов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *