БАРИМТ: 35 тэрбумын хохирол учруулсан 400 автобусыг Х.Баттулгын хүсэлтээр шууд худалдаж авахыг зөвшөөрсөн С.Баярцогтын бичиг

0

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой асуудал олон нийтийг бухимдуулж, хотын хуучин дарга нарыг суудлаас нь ховхруулаад сарын хугацаа өнгөрлөө. Үүнтэй холбоотойгоор иргэд ногоон автобусны шууд худалдан авалтыг тойрсон асуудлыг нэн даруй шалгаж, нэг талд нь гаргахыг хууль хяналтынхан болон эрх баригчдаас шаардаж буй.

Тэгвэл энэ долоо хоногийн эхээр хотын шинэ дарга Х.Нямбаатар нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой өмнөх асуудал болон одоогийн үүсээд буй асуудлыг хамтад нь АТГ-аар шалгуулах. Цаашлаад төрд учирсан хохирлыг тооцож нэхэмжлэх талаар хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Энэ үеэрээ тэрбээр, 2009 оны нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас оруулж ирсэн 400 автобусны шууд худалдан авалт нь хууль зөрчсөн талаар мэдээлсэн. Уг шууд худалдан авалтаар орж ирсэн автобуснуудын эргэн төлөлтийг аж ахуйн нэгжүүд өнөөдрийг хүртэл арав гаруй жил төлөөгүй. Үүнээс шалтгаалж улсад 35 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдоод буй юм.

Тэгвэл уг шууд худалдан авалтыг тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга сайдаар ажиллаж байхдаа хийсэн байдаг юм. Харин уг худалдан авалтыг хийх санхүүжилтий тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтыг олгосон гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Тэгвэл бид 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Х.Баттулга сайдын хүсэлтээр шууд худалдан авалт хийх зөвшөөрлийг олгосон Сангийн сайдын шийдвэрийг хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, уг бичгийг хүрээнд 400 автобусыг шууд гэрээ байгуулж улсад авсан бөгөөд улсын өмчид бүртгээгүй. Их хэмжээний өр үүсгэж, улсад их хэмжээний хохирол учруулаад байгаа билээ.

2008 онд Сангийн сайдын эрх олгосон бичиг

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *