Бүлэг этгээд хууль бусаар их хэмжээний алт олборложээ

0

Урьд өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан М, Б, Б нар нь бүлэг зохион байгуулалтад орж, орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж, хууль бусаар их хэмжээний ашигт малтмал “алт” олборложээ.

Улмаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг алт боловсруулах үйл ажиллагаандаа ашигласан, гэмт хэргийн замаар олсон орлогоо нуун далдаж мөнгө угаасан” гэх хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Нэр бүхий 16 этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бусаар олсон их хэмжээний алт болон гэмт хэрэг үйлдэж олсон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Прокурорын байгууллагаас нэр бүхий 16 яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *