Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярт 27 сая төгрөгийн торгох ял оноов

0

Нийслэлийн прокурорын газраас Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайхан,  Б.Баттулга, Б.Пунцагбалжир, П.Энхтүвшин, Т.Бүрэнбадрах нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шилжүүлжээ.

Тус шүүхэд энэ оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаарх хүсэлт гаргасныг хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг өнөөдөр 08.30 цагт дахин товлон явуулав.

Тус шүүхээс Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэргийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

  • Шүүгдэгч Т.Мөнхбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгох ял,
  • Шүүгдэгч Б.Жаргалсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 27 төгрөгөөр торгох ял,
  • Шүүгдэгч Б.Баттулгад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10 төгрөгөөр торгох ял,
  • Шүүгдэгч Б.Пунцагбалжирт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял,
  • Шүүгдэгч П.Энхтүвшин, Т.Бүрэнбадрах нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.  

Шүүхээс Т.Мөнхбаярыг хахууль авсан гэм буруутайд тооцжээ. Эргэн сануулахад, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Жи Пи Эф” ХХК эзэмшиж байсныг цуцалж, төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан эрхийг шилжүүлж байв. Улмаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Т.Мөнхбаярыг томилсон. Мөн тухайн үед “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирлаар Б.Жаргалсайхан ажиллаж байв. Энэ үед Т.Мөнхбаяр нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон.

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2021 онд “Хөдөлмөрийн баатар” цол олгож байв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *