Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт хүргүүлжээ.
Түүнийг ногоон автобусны худалдан авалтын хэрэгт холбогдуулан шалгаж буй аж.
Тэрбээр өнгөрөгч аравдугаар сарын 2-ны өдөр өөрийн хүсэлтээр тус албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Энэ тухайгаа тэрбээр “Ёсзүйн өндөрлөг дээр МАН, тэр тусмаа Засгийн газрын гишүүд байх ёстой”-г бидэнд удаа дараа хэлж байсан. Энэ зарчмыг баримталж ажлаа өгөх шийдвэрийг гаргасан” хэмээсэн.
Мөн “Ногоон автобусны худалдан авалтыг Улаанбаатар хот руу эрхээ шилжүүлсэн. Нууцад аваагүй. Тендерийн хуулийн хамаарахгүй байх нөхцөлд оруулсан. Өнгөрсөн оны улаан автобусыг худалдан авсан зарчмаараа хуулийн дагуу зохион байгуулсан. Анх төлөвлөхдөө 500 чанартай автобус авъя гэж байсан. Асуудлыг хойш тавьж болохгүй учраас 810 болгочихъё гэдэг зорилт тавьж зүтгэсэн. Цахилгаан автобусыг 200-гаас их ашиглавал эрчим хүчинд хүндрэл үүсэх эрсдэлтэй гэсэн. Ингээд 600 дизель авах автобус тавигдсан. Тэгээд тендерт Тэнүүн-Огоо компани шалгарсан. Миний хувьд анхнаасаа энэ асуудал дээр онцгой анхаарч, чанартай автобус нийлүүлэх ёстой гэдгийг сануулж байсан” гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн.