ЦАГДААГИЙН МӨРДӨГЧ “Т” МӨРИЙТЭЙ ТОГЛООМЧДООС САР БҮР АВИЛГАЛ АВДАГ БАЙСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын цахим мөрийтэй тоглоом хууль бусаар тоглуулдаг этгээдүүдийг шалгадаг хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч “Т” нь бусдаас их хэмжээний авлигал авчээ. Ингэхдээ тэрээр цахимаар хууль бусаар мөрийтэй тоглуулдаг бүлэг этгээдүүдээс сар бүрийн тодорхой өдөр тогтмол авилгал авдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Энэ хэрэг нь одоогийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Шалгалтаар кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч “Т” нь цахимаар покер тоглуулдаг хэд хэдэн хүмүүсээс сар бүр тогтмол их хэмжээний мөнгө бэлнээр авдаг байсан нь тогтоогдож шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Энэ хэрэг нь ЦЕГ-ын дотоод хэргийн газарт шалгагдаж дуусаад авилгалтай тэмцэх газар шилжүүлнэ гэж мэдээллэв. Цагдаагийн ахлах дэслэгч “Т” бусдаас удаа дараагийн үйлдлээр байнгын онц их хэмжээний авилгал авсан, мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авилгал авахыг шаардсан, авлигал өгөгч этгээдийг дарамталсан гэх мэт хэргүүдэд холбогдсон.
Мөн мөрдөгч “Т” өөр бусдаас авилгал авдаг гэсэн мэдээллийн дагуу бусад үйлдлүүдийг нь тогтоохоор гэрч болон цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг этгээдүүдээс мэдүүлэг авч байгаа юм байна. Уг нь ЦЕГ аас ажлын хэсэг гарч цахимаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүдийг илрүүлэн шалгах, тэдгээрийг таслан зогсоох зорилготой арга хэмжээ явагдаж байгаа.