Мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах экспог зохион байгуулна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар арваннэгдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад айлчлал хийв. Энэ үеэр хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг болон цахим ажлын хэрэглээний чиглэлээр холбогдох бичиг баримтад гарын үсэг зурж, хамтран ажиллахаар тохиролцов.
Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг болон цахим ажлын хэрэглээний асуудал эрхэлсэн Төрийн сайд бөгөөд Ерөнхий сайдын ажлын албаны Ерөнхий захирал Омар бин Султан Аль-Олама-тай уулзаж, цахим хөгжил, хиймэл оюун ухаан болон харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов.
Эмиратын хиймэл оюун ухаан хариуцсан дижитал сайд Шах Мухаммед Омар АНЭУлс 2018 онд цаасгүй төрийг бий болгох зорилт дэвшүүлж 336 сая цаас хэмнэсэн нь хүнд суртлыг бууруулахад түлхэц өгчээ. Дүрэм журмын түгжрэлээс гарах 120 хуулийн үзэл санаа нь зөв байсныг уулзалтын үеэр тодотгожээ.
И-Монголд байгаа бүх төрлийн бичгийг цаасаар нэхсээр байгаа зарим төрийн байгууллагуудтай хуулиар л тэмцэж үр дүн гаргах нь олон улсын туршлага блох бөгөөд цаасгүй төр, хиймэл оюун ухааны талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах, Арабын нэгдсэн Эмират улсад харилцаа холбооны салбарын мэргэжилтэн бэлтгэх, мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах зорилгоор “Mindgolia” экспог хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцсон байна. Мөн ирэх арванхоёрдугаар сарын 14-нд хоёр яамны хооронд хамтран ажиллах гэрээг албажуулахаар болжээ.