Үдийн хоолны асуудлаар “Оюунлаг”-аас хөөгдсөн сурагч сурах сургуульгүй болж, НҮБ-д захидал бичлээ

0

Бид Улаанбаатар хотын нэгэн хувийн сургуульд эцэг эхчүүд нь хүүхдийнхээ үдийн хоолны чанарыг сайжруулахаар хамтарч ажиллах хүсэлт тавьсаны төлөө нэг сурагчийг сургуулиас хөөсөн тухай мэдээлсэн. Тодруулбал, сурагчид эцэг эхдээ үдийн хоолны махны амт муухай байдаг, хөрсөн хоол өгдөг зэрэг асуудлуудыг учирласан байна.

Иймд 30 хүүхэдтэй тухайн ангийн 25 эцэг эх нэгдэж сургуулийн захиргаанд үдийн хоолыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлт тавьсан аж. Гэтэл тус сургуулийн захиргаанаас сургалтын үйл ажиллагаа алдагдуулсан, турхирсан хэмээх үндэслэлээр албан бичгийг төлөөлөн өгсөн хүний хүүхдийг сургуулиас нь хөөсөн байгаа юм. Тэгвэл бид энэ асуудлын мөрөөр хаана, хаана ямар процесс үргэлжилж байгаа тухай болон сурагчаа хөөсөн “Оюунлаг” сургуулийн талаарх зарим мэдээллийг хүргэж байна.

“Оюунлаг” сургууль үдийн хоолны чанарыг нь шүүмжилсэн сурагчаа хөөжээ

Тэгвэл тухайн сургууль Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Оюунлаг” сургууль юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ кэйс тухайн сургуулийн үдийн хоолтой холбоотой хоёр дахь асуудал болж таарч байна. Эргэн сануулбал, өнгөрөгч есдүгээр сард тус сургуулийн 10 хүүхэд сургуулийнхаа цайны газрын мантуун буузанд хордож зургаа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол гарч байв. Харин энэ удаа үдийн хоолны амт чанар муу, таалагдахгүй байгаа тухайгаа эцэх эхдээ хэлснийхээ төлөө 11 настай охин сургуулиасаа хөөгдлөө.

-Охины ээж хүүхдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр 5 байгууллагад гомдол гаргажээ-

Дээрх асуудлын хүрээнд сурах эрх нь зөрчигдсөн хүүгийн ээж Хүний эрхийн үндэсний комисс, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн боловсролын газарт гомдол гаргажээ. Иймд бид зарим байгууллагаас дараах мэдэээллүүдийг тодруулав.

Хүний эрхийн үндэсний комисс

“Охины кэйстэй холбоотой гомдол бидэнд ирсэн. Шалгаж эхлэх зөвшөөрлийг өнөөдөр л цохсон тул холбогдох ажил хараахан эхлээгүй байна. Бид 30 хоногийн дотор хүний эрхийн зөрчил мөн эсэхийг шийдвэрлэсний дараа тодорхой мэдээллийг өгч болно.”

Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс

“Манай хэлтэст энэ асуудлаар хандсан зүйл байхгүй. Гэхдээ Нийслэлийн боловсролын газраас манайх руу шилжүүлж байгаа гэдгийг өнөөдөр албан бусаар сонссон. Манай чиг үүрэг бол сургалтын чанарт хяналт тавих, бусдаар хүүхдийн эрхийн асуудал дээр ажилладаггүй. Энэ кэйс дээр манайх хамтарсан багийн бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтой”

Сурагчаа хөөсөн “Оюунлаг” сургууль байгуулагдаад найман жил болж байна

Ерөнхий боловсролын Оюунлаг сургууль анх 2015 онд байгуулагдаж байжээ. Тус сургууль ашгийн төлөө бус үйл ажиллагаатай бөгөөд эзэмшигчээр Доржпүрэвийн Батсайхан гэж хүн бүртгэлтэй байна

Эх сурвалж:eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *