Deepfake буюу хиймэл оюуны технологи ашигласан хуурамч мэдээллийг шалгах нь

0

Ерөнхий агуулга

Ерөнхийлөгчийг хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж байгаа мэт бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хиймэл оюун ухаанаар бичлэг хийдэг HeyGen платформыг ашиглаж, Өвөрмонголд байрлалтай tsahim yortonts TikTok хаягаар интернэтэд оруулсан бичлэг байна.

2023 оны 11 дүгээр сарын 19-нд Талын дуу хоолой радио үзэх нэртэй, “ӨМ-ын “Талын дуу хоолой” радиогийн албан ёсны цахим хуудас. Фм102.1 долгионоор радиог маань сонсоорой” гэсэн тайлбартай пэйжид “Хятад хэлээр маш сайн ярьж байна” гээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж байгаа мэт ярьсан бичлэг түгээсэн байна. Уг бичлэгээ цаг орчим хугацааны дараа устгасан ба 780 гаруй удаа шэйрлэсэн байна. Мөн тухайн бичлэгийн скрийншотыг авч, цахимд түгээсээр байна.

Deepfake буюу хиймэл оюун ухаанаар хүний хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийг бүтээж болдог. Уг бичлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дүрсийг ашигласан нь олон нийтийг төөрөгдүүлэхэд хүргэжээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч аливаа мэндчилгээг төрийн албан ёсны хэл буюу монгол хэлээр ярьж, гаднын улсад төрийн айчлал хийхдээ ч зөвхөн монгол хэлээр ярьдаг.

Deepfake-ийг хэрхэн шалгах вэ?

Юуны өмнө бичлэгийн эх сурважийг хайх inVID хэрэглүүрт линкийг оруулж үзвэл 2023 оны 09 дүгээр сарын 1-нд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар” пэйжид оруулсан “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт теле хичээл” тайлбартай бичлэгийг ашигласан болох нь илэрцээр гарч ирлээ.

Холбоосыг оруулж хайхад онцлох дүрсүүдийг зураг болгон харуулж өгнө.

Зургуудыг Google, Yandex, TinEye, Twitter video гэсэн 4 платформд хайдаг.

  • Бид Google-д хайх сонголтыг оруулахад Ерөнхийлөгчийн бичлэг гарч ирсэн.

Анхдагч эх сурвалжийг олох:

Бичлэгийн зүүн дээд буланд байх TikTok ID болох 80630423918 кодоор хайхад “tsahim yortonts” нэртэй Өвөрмонголд байрлалтай гэх хаягаар анх оруулсан байв.

  • Энэхүү TikTok хаягийн бичлэгийг “Талын дуу хоолой радио үзэх” нэртэй пэйжээр түгээсэн байна.

Бичлэгийн баруун доод буланд HeyGen хиймэл оюун ухаанаар бичлэг хийх платформоор хийсэн болохыг харуулсан байна. Уг платформ нь текст, дүрсийг өгч, тухайн хүний дуу хоолойгоор ярьж буй мэт бичлэгийг хийж өгдөг бөгөөд энэхүү програмаар тухайн бичлэгт ярьж буй хүний хэлийг өөр хэл рүү орчуулан хувиргах боломжтой юм. HeyGen платформыг ашиглан хөлбөмбөгчин Лионел Месси англиар ярьж буй бичлэгИндонезийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн араб хэлээр ярьж буй бичлэг зэргийг хийж байсныг AFP Fact Check шалган мэдээлж байсан байна.

Тус платформын вэбсайтаас үнэ төлбөргүй турших цэс байгааг доорх Google-ийн орчуулагчаар орчуулсан сайтаас харж болно.

Түүнчлэн уг мэдээллийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр няцаан өөрийн фэйсбүүк хаягаараа “…программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг тархаж эхэллээ.” хэмээн мэдэгдсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *