Орост судлуулахаар 100 жилийн өмнө өгөөд буцаж аваагүй “Хүннүгийн үеийн олдворууд”-ыг эргүүлэн өгөхийг Ч.Номин сайд ОХУ-аас шаарджээ
Өнгөрөгч даваа гараг /2023.11.20/-т ОХУ-д болсон Соёлын сайд нарын форумд Монгол Улс оролцсон байна. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин орос болон бусад улс орнуудаас Монголын археологийн үнэт олдворуудаа буцааж авахыг хүссэн талаар Returs агентлаг мэдээлжээ.
Тодруулбал,1924 онд “Ноён уул”-ын бүтэн булшинд малтлага хийж, улмаар 1926 онд Орост судлуулхаар явуулсан 3 мянган олдворыг Монголд буцааж өгөх ёстой байсан ч өгөөгүй тул уг олдворуудаа буцааж авах хүсэлтийг дэлхийн Соёлын сайд нарын уулзалтын үеэр Ч.Номин сайд Оросын талд тавьжээ.
Энэ талаар нийтэлсэн Returs агентлагийн мэдээлэлд, “Монгол Улсын Соёлын сайд Орос, Их Британи болон бусад улс орнуудаас хоёр мянган жилийн өмнөх олон зуун соёлын үнэт олдворуудыг эх оронд нь буцаахыг уриаллаа. Тодруулбал,Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д болсон чуулга уулзалтын үеэр Монголын Соёлын сайд Ч.Номин 100 жилийн өмнө судалж, сэргээн засварлах зорилгоор ОХУ-д илгээсэн “Ноён уул”-ын булшнаас олдсон Хүннү гүрний үеийн олдворуудаа буцааж өгөхийг ОХУ-аас нэхэж, шаардлаа. Энэ талаар Ч.Номин хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар Монгол Улсыг түүхэн олдворуудаа буцааж авахыг дэмжиж ирсэн улс орнуудад талархал илэрхийлье. Олон улсын түншүүдтэйгээ найрамдал, харилцан хүндэтгэлийн үүднээс эдгээр чухал санаачилгад хамтран ажиллахыг хүсэж байна” гэв.
Түүний санаачлагад хамаарах гол олдворуудын тоонд:
- Өдгөө Лондон дахь Британийн номын санд хадгалагдаж байгаа Хятадын Манжийн хаант улсаас тусгаар тогтнолоо зарласан Монгол Улсын анхны Ерөнхий сайдын захидал,
- XIII-XIV зуунд Персийн хэд хэдэн монгол ноёдын ордонд ажиллаж байсан Персийн төрийн зүтгэлтэн Рашид ад-Динтэй холбоотой Эдинбургийн музейд хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлс багтаж байна гэдгийг Монгол Улсын Засгийн газраас мэдээлэв” гэжээ.