Улсын заан Б.Серикийг 100,000 төгрөгөөр торгожээ

0

“Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 07-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болсон. Тэгвэл барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик Сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа түүний биед халдаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан байдаг.

Иймд Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас Улсын заан Б.Серикийн уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *