“Ногоон автобус “- ны хэргийг шалгаж дууссан тул Ж.Сүхбаатар нарын яллагдагч хэргийн материалтайгаа танилцаж эхэлжээ

0

Aвлигатай тэмцэх газраас “Ногоон автобус”-ны хэргээр
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 25 хүнийг
яллагдагчаар татан шалгаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Улмаар тус хэрэгт холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг
үргэлжлүүлж байгаа. Тэгвэл тус хэргийг АТГ-аас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхээр яллагдагч нарт хэргийн материалыг танилцуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тухайлбал, Түгрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч асан, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийтийн
тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нар хэргийн материалтайгаа танилцаж, гарын үсэг зуржээ. Товчхондоо, Ногоон автобусны хэрэгт
холбоотойгоор яллагдагчаар татагдсан хүмүүст яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлэх аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *