“ЭТТ” ХК-ийн сургалтын албан дарга Д нь хахууль авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

0

Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 361 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.   

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас “Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б нь өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сургалтын албан дарга А.Д нь ажилд оруулж өгнө гэж бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн салбар ангийн дарга Б.Г, нярав Ц.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Ө”, “Ж” ХХК-иудад улаан буудайг хууль бусаар олгосон, мөн “А” ХХК-д үрийн буудай нийлүүлнэ гэж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 2 /Залилах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтэн Г.Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий “Т” ХХК-иар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт засвар үйлчилгээ хийлгэн, төлбөрийг өөртөө авч, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Хөвсгөл аймгийн прокурорын газраас иргэн Б.Г, Р.А, Д.Б нар нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, худалдан борлуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *