НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Т.Бадамжунайгийн охинтой хамтарч хамаарал бүхий компаниараа “Тавантолгой түлш”-ээс 19.6 тэрбум төгрөг авсан

0

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Нээлттэй сонсголын эхэнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Энэ асуудалд НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг гэрчээр дуудсан ч хүрэлцэн ирээгүй байна.

Тэгвэл НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх явцдаа 2018-2023 оны хооронд өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ. Түүнчлэн Л.Одхүү нь “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 124.4 сая төгрөгийн урамшуулал авсан болохыг дурдлаа.

Л.Одхүү нь өөрийн хамаарал бүхий компани болох “СБМ Хангай” ХХК-иараа дамжуулж “Тавантолгой түлш” ХХК-д шуудай нийлүүлэх замаар 19.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ.

Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг нартай хамтарч “Алтанхот” ББСБ-ыг байгуулсан байна. Тус банк бус санхүүгийн байгууллагын эцсийн өмчлөгч нь Бадамжунайгийн Оюунбилэг гэдгийг ХЗДХ-ийн сайд, Хяналт шалгалт хорооны дарга Б.Энхбаяр хэллээ.

Түүний хэлснээр УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайгаар холбогдож түүний охин Б.Оюунбилэг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар хамтарч “Алтанхот” ББСБ-ыг байгуулж, Б.Оюунзулын нөхөр Л.Одхүүгийн хамаарал бүхий “СБМ Хангай” ХХК-иар дамжуулж “Тавантолгой түлш” ХХК-иас 19.6 тэрбум төгрөгийг авсан байж болзошгүй гэдгийг Б.Энхбаяр сайд тодотголоо. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *