Б.Махбалын гомдлыг Улсын Дээд шүүх хэлэлцэнэ

0

Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал нь тус  яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг хохироосон хэрэг 2018 онд гарч байв.

Б.Махбалд шүүхээс 11 жилийн хорих ял оноосон. Түүнд 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлалд хамруулж, эдлэх ёстой үлдсэн ялын хугацаанаас 2.5 жилийг хассанаар ялтан Б.Махбал Багануур дүүрэг дэх 421-р хорих ангиас магадлангаар суллагдсан. Гэвч шийдвэрийг эсэргүүцэж, прокурор эсэргүүцэл бичсэнээр түүнийг дахин хорьсон юм. 

Тэгвэл ялтан Б.Махбал нь өмгөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд гомдол гаргажээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр магадлалтай, Б.Махбалд холбогдох нэг хавтас хэргийг хоригдол болон түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн энэ сарын 27-нд хянан хэлэлцэхээр болжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *