Нийт 27.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна

0

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийн статистик үзүүлэлтийг өнөөдөр ҮСХ-ноос танилцуулав.

Монгол Улсын хүн ам 2023 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.5 сая болоод байна. Энэ нь өмнөх оныхоос 46.9 мянган хүнээр буюу 1.4 хувиар өсжээ. Нэг мянган хүнд ногдох төрөлт өмнөх оныхоос 0.6, нас баралт 0.2 хувиар буурчээ.

Гадаадын ажиллах хүч: Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр гадаадын 6.5 мянган иргэн ажил эрхэлж байна. Энэ тоог өмнөх улиралтай харьцуулахад 47 хувиар буурчээ. Гадаадад хөдөлмөр эрхлэхээр 262 иргэн зуучлагдсан байна. Энэ нь өмнөх улирлынхаас 51.4 хувиар нэмэгджээ.

Төсөв, орлого: Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, мөн тусламжийн хэмжээ өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 24.3 их наяд төгрөгт хүрэв. Дээрх үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулахад 5.8 их наяд төгрөгөөр буюу 31.3 хувиар нэмэгджээ.  Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 23.2 их наяд төгрөгт хүрч, 6.1 их наяд төгрөгөөр буюу 35.6 хувиар өсжээ.

Мөнгө, зээл: Нийт зээлийн өрийн үлдэгдэл 27.4 их наяд төгрөг болж, өмнө оныхоос 5.1 их наяд төгрөг буюу 23.1 хувиар өсжээ. Чанаргүй зээлийн хэмжээ 2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оныхоос 12.3 тэрбум төгрөгөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 12 дугаар сарын эцэст өмнөх оныхоос 26.1 хувиар нэмэгдсэн талаар ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *