Б.Бат-Эрдэнэ: Бид гурав Тавантолгойг гурван удаагийн дайралтаас хамгаалж авч үлдэж байсан

0

“Шударга гурав” гэгдэх УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар Хөрөнгө оруулалтын хууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

-Төрийн өмчийн компани байгуулах болон хөрөнгө оруулалтын хуулийн аюул юу байсан бэ гэхээр стратегийн ордын газрын асуудал сонгуулиас өмнө орж ирэх гээд байх шиг байна. Энэ хуулийг хамтатгаад ороод ирвэл бид дахиж Эрдэнэт, Тавантолгой шиг уул уурхайн үйлдвэртэй болох боломжгүй болно. Үүнийг нь хэлчихээр үхэх гээд дайраад байна. Бидний харлуулсан нэр бүхий сайт байна. Энэ асуудлыг шалгуулах хүсэлтээ өгсөн. Тэгээд одоо хүлцэл өчөөд, уучлалт гуйснаа тавьчиж байгаа юм.

100 жилээр газраа ашиглуулаад, гэр бүлээр нь байнга оршин суух зөвшөөрөл өгөхийг зөвшөөрч байдаг монгол хүн бидний дунд байгаад үнэхээр гайхаж байна. Тусгаар тогтнолын хамгийн том аюул нь дотроосоо гардаг. Ер нь бол дотроосоо элдэв янзын хууль санаачлагчид байна. Ингээд хэлчихээр өөрсдөө хариуцлага хүлээхгүй, бусдыг хүнд байдалд оруулдаг.

Хөрөнгө оруулалтын хууль дээр нэг сая төгрөгөөр машин механизм худалдан авсан, байр авсан тохиолдолд хөрөнгө оруулагч болоод байнга оршин суух виз өөртөө болон гэр бүлд нь олгоно гэж зааж өгсөн байгаад л асуудал байна. Бидэнтэй холбоотой асуудал байгаа бол ил цагаан гаргаад ир. Тэгээд асуудал хүндрээд ирэхээр харлуулсан нөгөө сэтгүүлч л гарч ирэхээс биш цаад эзэд нь гарч ирдэггүй. Тэгээд уучлалт гуйсан болоод гомдлоо эргүүлээд татаад өгөөч гээд яваад байдаг.

Ер нь бол хоёр хуулийг давхардуулаад оруулаад ирчихсэн юм. Төрийн өмчийн компанийг байгуулах боломжгүй болж байгаа юм. Хувьд очно гэдэг нь юу гэсэн үг вэ гадаадын компанид очно гэсэн үг шүү дээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-Монгол Улсын оршихуйн үндэс газар нутаг. Энэ газар шорооны төлөө бид гурав цуцалтгүй тэмцэж байгаа. Сая хэлэлцэгдэх гэж байсан хуульд газрын асуудал онцгой анхаарах ёстой юм. Байгалийн баялгийн эзэд нь байх бид Оюу толгойгоос үр ашгаа хүртэж чадахгүй л байна. Хүний өөрийнх гэлтгүй ийм гэрээг хийж хэрэгжүүлсэн. Гэхдээ арай дээрдэж энэ хуулийг өөрчилж чадсан. 34 хувьд ногдох өрийг нь тэглүүлж чадсан.

Дараагийн асуудал Тавантолгойн хувьцаа ногдол ашгийг хуваарилах асуудал байна. Бидний хэдэн нөхөд гурван удаагийн дайралтаас хамгаалж, ард түмэндээ авч үлдэж чадсан. Хэвлэл мэдээллээр үнэн бус нотолгоогүй мэдээлэл ихээр гарах юм. Хуулийн байгууллагаар шалгуулаад асуудал нь худал гээд гараад явдаг. 

Эрдэнэс тавантолгой ХК-ийг хувьчилсан байсан бол бид 8 тэрбум ам.долларыг алдах байсан гэсэн үг. Эрдэнэтийн асуудал байна. 49 хувийг Монголын мэдэлд авчирсан гээд саймширч яриад байдаг ч энэ бол харин төрийн мөнгөөр авсан асуудал байсан шүү дээ. Дараагийн жишээ Эрдэнэс Тавантолгойд БЭТ-өөр ажиллаж байгаа Ж.Ганбат маш сайн ажиллаж байна. Төр муу менежер гэдэг зүйл энэ компани дээр огт харагдахгүй байна. Харин ч бүх асуудлыг нь цэгцлээд маш амжилттай ажиллаад явж байна. Мэргэшсэн хүнийг ажиллуулахаар ямар байдлаар үр дүн гардаг нь эхнээсээ амжилттайгаар харагдаад явж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

-Улс төрчдийг шантаажлах явдал сонгуулийн өмнө ихээхэн эрчимждэг. Тэр асуудал яваад байна уу гэж харж байна. Өчигдөр нэр бүхий сэтгүүлчид миний эсрэг хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн. Би урьд өмнө тэдгээр иргэдийг шалгуулах гомдлоо хуулийн байгууллагад гаргачихсан байсан. Надтай хамааралгүй зүйлсийг ярьж байна лээ. Биднийг харлуулахыг хүсдэг хэсэг бүлэг хүмүүс сэтгүүлчдээр дамжуулан харлуулах ажиллагаагаа хийсээр байна. Үүнийгээ их хэмжээний мөнгөөр хийдэг юм байна гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *