Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурал хаалттай үргэлжилнэ

0

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан
УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан,
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан
Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал энэ долоо хоногт хаалттай үргэлжилнэ. Тэдний гэм бурууг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Даваа гариг буюу нэгдүгээр сарын 15-нд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм.
Хэрэгт Б.Ганхуяг, Т.Аюурсайханаас гадна Т.Түвшинбаатар,
Х.Батхишиг, О.Данзанлувсантудэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарыг шүүж буй.
Хуулийн байгууллага Т.Аюурсайханыг эрх мэдэл албан
тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр
хөрөнгөжсөн, мөн зохион байгуулалттай гэмт бүлэглэл
байгуулсан гэх зүйчлэлээр буруутгаж байгаа бол “Эрдэнэс
Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг
албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, үндэслэлгүйгээр
хөрөнгөжсөн гэж буруутгаж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *