БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

0

Отгонтэнгэр хайрхны Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга хулгайлж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоохоор очсон нутгийн иргэдийг буудаж, алахыг завдсан Ц.Даваагийн хавтаст хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс тоймлон хүргэж байна.

Хэргийг эргэн сануулбал, 2018 оны есдүгээр сарын 9-нд Д, Т, T нар бүлэглэн сүсэгтэн олны Бадархундага нууранд өргөсөн мөнгөн аяга болон бусад үнэт эдлэлийг түүж авч байхдаа нутгийн иргэдэд баригдаж, гал нээж, хоёр хүн шархдуулсан. Гэмт этгээдүүд бүрэн тоноглогдсон шумбалтын хувцас, хүчилтөрөгчийн аппарат, галт зэвсэгтэй очсон энэ хэргийг сайтар төлөвлөж хийсэн гэдэг нь тогтоогдсон байдаг. Мөн тэд хууль бус үйлдлийг нь таслан зогсоохоор очсон иргэд рүү галт зэвсэг нээхээс гадна гар утас, зургийн аппарат, “Ланд-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, зориудаар эвдсэн гэх. 

  Тэгвэл энэ хэргийг 1993 онд төрсөн, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, өмнө нь хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Ц.Даваа гэгч нь гардан үйлджээ. Түүнд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноож, хамт явсан Т, Т нарыг нь цагаатгасан байна.

        Шүүгдэгч Ц.Даваа мэдүүлэхдээ “Амьдрахын тулд тийм зүйл хийсэн. Бадархундага нуурын эрэгт байхад хүмүүс алхаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь хамт явсан хоёр хүнээ үлдээчихээд уул руу зугтаасан. Гэтэл тэр хүмүүс “Цаана чинь 17 уулчин үхсэн газар байна. Чи цаашаа явбал хөлдөж үхнэ, наашаа яв” гэж хэлсэн. Намайг ойртоход тэр хоёр хүн тоохгүй, нааш ир, нааш ир гээд зогсож байсан. Тэгэхээр нь би айлгая гэж бодоод толгой дээгүүр нь буудсан. Тэгсэн чинь тоохгүй байгаа юм уу зогсоод байсан. Би дахиад айлгах гээд нэг удаа тэр хүмүүсийн дээгүүр нь чигтэй бариад буудтал оночихсон” гэж мэдүүлжээ.

        Хохирогч Б мэдүүлэхдээ “Отгонтэнгэр уулын Бадархундага нуурын ойролцоо очиход\ хар өнгийн зөв талдаа рүлтэй ТОЁОТА РҮНЕР маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан, жолооч нь манай эхний машиныг очиж зогсоход машиндаа 70 кг-ын уут шиг хэмжээтэй ууттай зүйл тавьсан. Тэгээд биднийг юм асуухын зуургүй зугтаагаад дээшээ нуур чиглээд гүйсэн, тэгээд хамт явсан урд машины ах Мө зугтаасан хүний араас цуг явсан хүүхдүүдээ гүйлгэчихлээ гэж хэлсэн. Тэгээд бид нарыг өгсөж явах үед урдаас манай нэг хүүхэд буцаж гүйж ирээд “Энэ хүмүүс чулуун овоон доор юм нуугаад байна” гэж хэлсэн, бид нарыг очиход хоёр залуу нуурын эрэг дээр 150 см орчим урттай хоёр ширхэг цүнх тавьчихсан, хажуудаа хоёр чулуун овоо босгоод сууж байсан. “Та нар энд юу хийж байгаа юм бэ” гэж асуухад дуугарахгүй байсан. Тэгээд цүнхнүүдийг нь нээгээд үзсэн чинь усанд шумбалтын хувцас, баллонтой хий болон хэлхээтэй зүйлс байсан, хажуугийн овооноос нь ногоон ууттай зүйл цухуйж байхаар нь үзсэн чинь хоёр ширхэг баллон байсан. Тэгээд машины тэндээс гүйсэн залууг машиндаа тавьсан зүйлээ аваад ир гэж хэлээд гурван хүүхэдтэйгээ хамт явуулсан, үлдсэн залууг нь зугтааж магадгүй гээд гарыг нь хүлээд газар суулгасан. Тэгээд машин руу явсан хүн удаад байхаар нь Мө ах уул руу өгсөөд “Машин нь яваагүй, наашаа өгсөж яваа юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд гэнэт чанга орилсон чинь нуурын хажуугаас дэвсэг дээрээс нэг хүн босоод гүйсэн, араас нь Мө ах хөөж байгаад гүйцээгүй, тэгэхээр нь “Хаячих наад хүн чинь буугаад ирнэ” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө зугтаадаг залуу “Рекин ах аа, би яах юм бэ?” гээд орилоод нүүрээ дараад байсан. Рекин гэдэг нь “буугаад ирээ” гэж хэлсэн чинь “би тэгвэл амиа хорлолоо шүү” гээд байсан. Бид “Ямар ч байсан өргөх зүйлээ өргөчихөөд бууя, энэ хоёрыг нь хүлээд үлдээчихье” гэж яриад байж байсан чинь нөгөө уулан дээр сууж байсан залуу машин руугаа чиглээд гүйсэн, араас нь бидэнтэй хамт явсан О гүйгээд, түүний араас хүүхэд нь, араас нь би гүйсэн, тэгээд хүүхдийн хажуугаар гарахдаа “Аяархан яв, ах нь аавынх нь араас очьё” гэж хэлээд гүйсэн.  Доошоо очиж явахад нөгөө залуу хувцсаа солиод хар хувцас өмсөөд дээшээ гүйсэн, бид хоёр наанаас нь очоод “Айл амьтан байхгүй, чи хөлдөж үхнэ” гэж хэлээд машины ар талаа онгойлгоод зогсож байсан чинь гэнэт буун дуу дуугарсан чинь От-ын амнаас нь цус гоожоод байсан, тэгэхээр нь хоёр машины дунд оруулаад “Чи урагшаагаа, би хойшоо явъя” гээд намайг гүйж явах үед маний араас буудаад баруун гарын тохойны дээр оносон. Тэгээд би газар хэвтээд хүүхдийг нь “доошоо хэвт” гэж хэлсэн, тэгсэн нөгөө залуу “Чамайг ирэхгүй бол найзыг чинь буудлаа шүү” гээд хашхираад байсан, тэгэхээр нь би наанаас нь яваад очсон чинь От-ын амнаас нь цус гараад хэвтэж байсан.  Тэгсэн нөгөө буутай залуу “утсаа гаргаад ир” гэж хэлээд миний утсыг гаргуулж авсан, От-аас утсыг нь машиных нь түлхүүртэй хамт нэхээд авсан. Тэгээд нэг харсан чинь манай нэг залуу их ойрхон ирсэн байсан. “Одоо тайвшир, уурлах хэрэг байхгүй, тайван байж байгаад ярилцъя” гэж хэлсэн чинь “цаадуулаа бүгдийг нь дууд ирэхгүй бол чамайг ч гэсэн энд ална” гээд буугаараа шагайгаад бид хоёрын хажууд суу гэж хэлсэн, тэгээд бид гурвыг нийлүүлээд урдаа гаргаад буцаад Бадархундага нуурын зүг рүү тууж яваа,д асган дунд сууж байсан хоёр хүүхдийг харчихаад “Гарч ирэхгүй бол аавыг чинь буудлаа шүү” гэж хэлсэн. Тэгээд хоёр хүүхэд гарч ирсэн. Хамт явсан Рекин гэдэг нь буутай залууд “Яаж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь “Чамайг ч гэсэн ална шүү, нэг алхах юм бол ална шүү” гээд хэрэлдээд байсан. Биднийг гар утас, зургийг аппаратыг хурааж аваад, хад руу шидээд эвдчихсэн. Тэгээд миний “Ланд-200” машиныг унаад, тэр залуу зугтаасан. Нийт дөрвөн удаа буудсан, хоёр сум нь хий буудсан, эхний буудалтаараа От-ын хүзүү рүү нь буудаад сум нь зүүн хацрын хонхроор гарсан. Бид доошоо уруудаад байгаль хамгаалагчид хэл дуулгасан. Ийм л зүйл болсон” гэж мэдүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *