ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, дэд захирал Ж.Батчулуун нарт яллах дүгнэлт үйлдүүлэх нь
ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Т.Хэрүүга, дэд захирал асан Ж.Батчулуун нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.
Тэднийг эл сургуулийг удирдаж байхдаа албан тушаалаа урвуулж, хохирол учруулсан хэрэгт холбогдуулан 2020 оноос хойш шалгасан юм. Энэ хүмүүстэй холбоотой гомдлыг ХААИС-ийн багш, ажилтнууд АТГ-т гаргаснаар мoрдoн байцаалтын ажиллагаа эхэлсэн билээ.
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах, Ж.Батчулуун тухайн үед ХААИС-ийн Эдийн засаг, хoгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан бoгooд Т.Хэрүүгатай хамтарч албан тушаалаа урвуулан сургуулийнхаа хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгагдаж буй юм.