Б.Батцэцэг: Чех улсад ажиллаж, амьдарч буй МУ-ын иргэд тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг твиттер хуудаснаа ийнхүү жиргэжээ.
Тэрбээр:
“Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чех хооронд байгуулсан хэлэлцээр өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэллээ. Чех улсад ажиллаж, амьдарч буй манай улсын 12 мянган гаруй иргэний нийгмийн баталгаа хангагдаж, тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой боллоо” гэжээ.