Баянхонгорын “Байдрагийн гол” дээр усан цахилгаан станц барих төслийг Г.Занданшатар дарга Унгараар дамжуулж Оросуудад атгуулж, гацаачхаад ирэв үү

0

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч долоо хоногт Унгар улсад хариу айлчлал хийж, зарим хэлэлцээрийг байгууллаа. Учир нь Унгарын Үндэсний Ассамблейн  дарга К.Ласло манай улсад 2023 оны тавдугаар сард айлчлал хийсэн. Тэрбээр 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийх байсан ч коронавирусийн халдварын улмаас түүний айлчлал нь 2023 он болж хойшилсон юм. 

УНГАР УЛС НЬ В.ПУТИНЫ ХАМГИЙН ОЙРЫН ХОЛБООТОН ТӨДИЙГҮЙ, ЕРӨНХИЙ САЙД ОРБАН ГИЗОН БОЛ ОРОСЫГ ДЭМЖИГЧ-

Унгарчуудыг ази тивээс гаралтай, тэр дундаа монгол, турк гаралтай гэж эрдэмтэд үздэг. Харин Унгар улсын хувьд Европын холбоо, НАТО-ын гишүүн орон. Гэсэн хэдий ч Унгар улс Орос, Украины дайнд ОХУ-ын байр суурийг илүүд үзэж, “Украин алдсан газар нутгаа орост өгч, энхийн хэлэлцээ хийх ёстой” гэсэн саналыг удаа дараа тавьж, Европын холбооноос Украинд үзүүлж буй дэмжлэгийг шүүмжилж, гацааж байгаа орон. Мөн Украиныг Европын холбоо, НАТО-ын гишүүн орон болоход хориг тавих болно гэдгээ ч удаа дараа мэдэгдсэн. 

Энэ ч утгаар нь Унгар улс бол Европын холбоо дахь В.Путины хамгийн ойрын холбоотон гэдэг. 

Учир нь Унгар улс бол манайх шиг далайд гарцгүй шатахуун, эрчим хүчний хувьд ОХУ-аас бараг бүрэн хараат орон. Харин ОХУ-ын байр суурийг Европын холбоонд Унгар улс баримталдаг болоход 2010 оноос хойш тус улсыг тасралтгүй удирдаж буй Ерөнхий сайд Орбан Гизон нөлөөлсөн гэдэг. Нөгөө талаар Украины Ерөнхий сайд Орбан Гизон нь оросыг дэмжигч бөгөөд түүнийг ОХУ-ын мөнгөөр улс төр хийдэг хэмээн сөрөг хүчин нь шүүмжилдэг байгаа юм.

Орбан Гизон өнгөрөгч бямба гараг /2024.03.09/-т АНУ-д айлчлал хийхдээ тус улсын ерөнхийлөгч асан Д.Трамптай зөвхөн уулзсан гэх мэдээлэл гарсан. Энэ үеэр Д.Трамп, “Орбанаас илүү ухаалаг, сайн удирдагч гэж хаана ч байхгүй” гэж мэдэгдсэн. Товчхондоо,  Унгарын Х.Баттулга бол Орбан Гизон юм.

Унгарын Ерөнхий сайд Орбан Гизон. АНУ-д 2024.03.09
Унгарын Ерөнхий сайд Орбан Гизон. АНУ-д 2024.03.09

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР БАРУУНЫ ОРНУУДАД, УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ОХУ БОЛООД ТУС УЛСЫН БОДЛОГЫГ ДЭМЖИГЧ ОРОНД АЙЛЧИЛЖ БАЙНА-

Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад бодлого, гуравдагч хөршийн харилцаа сэргэж байгаа гэж болно. Тухайлбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Польшийн Ерөнхийлөгч А.Дуда, Францын Ерөнхийлөгч Э.Маркон, Гэгээн ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францис, Германы Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр зэрэг барууны орнуудын томчууд манай улсад айлчилсан.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн хоёр жилийн хугацаан Япон, Франц, Лаос, Вьетнам, БНХАУ зэрэг орнуудад төрийн айлчлал хийсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ, Киргиз, Турк, Унгар гэсэн орнуудад албан ёсны айлчлал хийгээд байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман, Солонгос /БНСУ/, Хятад, АНУ зэрэг орнуудад айлчилж тэнцвэртэй, олон талт гадаад бодлого явуулсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний айлчлалаас үзэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын айлчлал илүүтэй гуравдагч хөрш орнуудад төвлөрч байгаа бол, УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлал ОХУ болоод түүний бодлогыг дэмждэг улс орнууд руу төвлөрч байж магадгүй байгаа юм. 

-БАЯНХОНГОРЫН “БАЙДРАГ”-ИЙН ГОЛ ДЭЭР БАРИХ СТАНЦЫГ УНГАРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛЫГ МАНАЙХ ТАВЬЖЭЭ-

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын энэ удаа Унгарт хийсэн айлчлалын үеэр, “хоёр орны УИХ-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж, хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар санал нэгдсэн” байгаа юм. Учир нь энэхүү санамж бичигт үндэслэн Тамгын газрын ажилтнуудын туршлага судлах солилцооны хөтөлбөр зохион байгуулах, цаашлаад хууль тогтоох чиглэлээр хамтарсан судалгаа хийх боломжтой гэж үзэж байгаа аж.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалаар “Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц барих яриа хэлэлцээ” болжээ. Тодруулбал, “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьж, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Сангийн сайд Б.Жавхлан энэхүү баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өгсөн байна. 

Учир нь Унгарын тал төслийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлсний дагуу Г.Занданшатарын айлчлалын хүрээнд энэхүү уулзалт болжээ. 

Дээр өгүүлсэн, “Унгар бол Европын холбоонд В.Путины хамгийн ойрын холбоотон”. Товчхондоо, төвийн бүсийг цахилгаанаар хангах ач холбогдолтой “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг дахиад л Унгарын Засгийн газраар дамжуулж Оросын талд атгуулсан байж магадгүй байна. Ингэснээр “Байдрагийн усан цахилгаан станц” төсөл гацаж магадгүй. Учир нь төвийн аймгуудыг эрчим хүчээр хангах “Эрдэнэбүрэн”-гийн усан цахилгаан станцын төсөл хойд хөршийн нөлөөгөөр олон жил гацсан байж магадгүй байгаа. Учир нь манайхыг төмөр зам, шатахуун, эрчим хүчээр хараат байлгах нь ОХУ-ын гоеполитикийн бодлого ч байж болзошгүй. 

УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр “Байдрагийн гол” дээр усан цахилгаан станц байгуулах төслийг эхлүүлэхээр болов гэх мэдээлэл гэрэл зургийн хамт нийтлэгдэв
УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын үеэр “Байдрагийн гол” дээр усан цахилгаан станц байгуулах төслийг эхлүүлэхээр болов гэх мэдээлэл гэрэл зургийн хамт нийтлэгдэв

Нөгөө талаар Баянхонгор аймгийн “Байдрагийн гол” дээр усан цахилгаан станц барих асуудал нь УИХ-ын дарга Г.Занданшатарын сонгуулийн сурталчилгаа ч болно. Тухайлбал,Унгарын Үндэсний Ассамблейн  дарга К.Ласлог 2023 онд манай улсад айлчлах үеэр Баянхонгор аймаг болон Унгар Улсын Веспрем муж хооронд хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохирсон тэд тохирсон байдаг. Харин ирэх зургаадугаар сар /2024.06/-д болох УИХ-ын сонгуульд Г.Занданшатар дарга Баянхонгор, Архангай, Өвөрхангайн бүсчлэлд нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой байгаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *