Б.Батцэцэг: БНСУ дахь гадаад иргэдээс хэрэг зөрчилд хамгийн их холбогддог нь монголчууд

0

Өнөөдөр зудын гамшигтай холбогдуулан улс орнуудаас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн талаар Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр БНСУ-ын Элчин сайд солигдсон мөн тус улсын визтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад харилсан юм.

Тэрээр “БНСУ-руу зорчиж буй монгол иргэдийн тоо цар тахлын өмнө үеэс өссөн үзүүлэлттэй байна. Тус улсад 60 мянга гаруй монголчууд ажиллаж, амьдарч байна.  

Солонгос улсын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж буй иргэдийг баривчлах, нутагт нь буцаах,  аяныг зохион байгуулж буй. Энэ асуудалд бид тус улсын Засгийн газар, Элчин сайдын яамтай үргэлж холбогдон монголчуудынхаа эрх ашгийг хамгаалахын тулд ажиллаж байна.  Мөн манай иргэдийг хил дээрээс буцаахгүй байх, визийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг дээд, доод  түвшинд хэлэлцэж хамтын ажиллагааг сайжруулахыг зорьдог.  

Тухайн улсад маш олон хууль бус оршин суугчтай, зөрчил их гаргадаг учир виз чөлөөлөх нь хэцүү.

Харамсалтай нь, тус улсад хамгийн их хэрэг зөрчил гаргаж холбогддог иргэд нь монголчууд байдаг. Бусад улсын хууль бусаар оршин суугчид зөрчил гаргадаггүй. Бидэнд ирүүлсэн мэдээгээр манай иргэдийг хамгийн их уучилж, бага хүн нутаг буцаадаг.  

Түүнчлэн иргэд виз мэдүүлгийн төвүүдэд хандаж визийнхээ материалаа бүрдүүлдэг. Гэхдээ тухайн төвүүдтэй уг материалын мэдүүлгээ маш сайн ярилцах, мэдээллээ солилцох шаардлагатай байна. БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх цэгт оччихоод асуултад нь хариулж чадахгүй байна. Тухайлбал, хэд хоногоор аялах, хаана байрлах, ямар хүн тосох зэрэг асуултад хариулж чадахгүйгээс буцаагддаг. Гэтэл тэр бүх мэдээллээ визийн материалдаа мэдүүлчхээд мэдэхгүй, хариулж чадахгүй очихоор тухайн улсын хууль дүрмээр буцаагдаж байгаа. Тиймээс ГХЯ-аас иргэддээ сэрэмжлүүлэг гаргаж мөн визийн төвүүдтэй хэд хэдэн удаагийн уулзалтыг зохион байгуулсан.  

БНСУ-тай манай улсын иргэдийн визийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлаар ярьж, хүсэлт тавьдаг. Гэвч тухайн улсад маш олон хууль бус оршин суугчтай, зөрчил их гаргадаг учир виз чөлөөлөх нь хэцүү. БНСУ манай улстай найрсаг харилцаатай, олон давуу боломжуудыг олгодог шүү дээ” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *