Оюутолгойн гүний уурхайн нээлт ирэх Даваа гаригт болно

0

Оюутолгойн гүний уурхайн нээлт ирэх Даваа гаригт болно. Ийн гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж үлэмж нэмэгдэх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  МҮОНТ-д ярилцлага өгөх үеэрээ Оюутолгойн гүний уурхайн талаар тэрбээр “Оюутолгойн гүний уурхай гуравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ гэдэг бол Монгол Улсын түүхэнд болоод гүний уурхайн түүхэнд тод өдөр болох юм. Энэ нь цаашлаад Монгол Улсын ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, бидний ирээдүй гэрэлтэй тал руугаа явж байнаОюутолгойн гүний уурхайг энгийнээр тайлбарлавал, зэсийн гол цооног дунд газар дор хонгил хийн, улмаар цооногууд гаргаж гоожилт хийнэ гэсэн үг. Тэгэхээр бараг хаягдалгүй баяжмал гарах юм. Нэг машин баяжмал гаргах, нэг машин шороотой баяжмал гаргах нь маш их ялгаатай” хэмээсэн.

Оюутолгойн гүний уурхайн онцлох тоо, баримтууд:

  • Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог
  • Олборлолтын арга: Блокчлон олборлох
  • Үйл ажиллагаа: Гүний уурхай нь 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллана.
  • Туузан дамжуулагчийн нийт урт нь 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ.
  • Хамгийн гүн босоо ам нь “Блю Скай” цамхгийг 12 давхарласантай дүйцнэ.
  • Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилын нийт урт нь 203 км гаруй байна (ихэнх хэсэгтээ 5.5 м өндөртэй, 5 м өргөнтэй).

Блокчлон олборлох гэж юу вэ?

Блокчлон олборлох арга нь уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан гүний уурхайн хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга юм. Хүдрийн биетийн доогуур хөндлөн малталт хийж, түүгээр тэслэхэд хүдрийн биет хөдөлгөөнд орж, нурж эхэлнэ. Тэсэлгээгээр бутарсан хүдрийг бутлуурын хэсэг рүү утгуурт ачигчаар зөөнө. Хүдэр буулгах цэгээс хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран нурж орж ирнэ. Хүдрийн урсгал нь энэ мэтээр уулын даралт дор тасралтгүй үргэлжилнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *