Ч.Лодойсамбуу: Энэ удаагийн сонгууль Ардчиллын сүүлийн сонгууль юм байна

0

Өнөөдөр намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна. АН-аас УИХ-ын сонгуульд Сэтгүүлч Ч.Лодойсамбууг дэвшүүлнэ гэх мэдээлэл бий. Тэгвэл тэрбээр АН-ынхаа хуралд оролцохоор иржээ. Тэрбээр дараах зүйлийг сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөөө онцлов.

Ч.Лодойсамбуу: “Би сурах гээд явсан. Жил орчим сурсан. Сүүлийн гарч байгаа мэдээллүүд, телевизээр явж байгаа хар пиар нэвтрүүлгүүд, импортын татварыг тэглэж байгаа, багасгаж байгаа хууль, баялгийн сангийн тухай хууль, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харьцаж байгаа байдал гэх мэтийг хараад энэ бол яг Ардчиллын сүүлийн сонгууль гэдэг нь үнэн юм байна гэж бодсон. Өнгөрсөн жилжингээ надад санал тавьсан. Надад тийм шаардлага байхгүй гэдгээ илэрхийлээд явж байсан. Ардчилсан нам бол одоо эрх барьж байгаа намд иргэд нь хариуцлага тооцоход бэлэн болчихсон юм байна гэж бодсон. Гэтэл бэлэн болоогүй байна. Ялах гээд байна шүү дээ тэд. Аймар их мөнгөтэй байна. Тавьж байгаа хоригууд нь аймар байна. Сэтгүүлчээр ажиллах боломжгүй болж байна шүү дээ яг үнэндээ.

126 болохоор залуучуудад зай гарч ирж байгаа юм. Нөгөө талдаа сонгуулийн хуулиараа зардал мөнгийг хуульчилж өгснөөрөө үзэл санаагаа нэгтгээд явж байгаа залууст өрсөлдөхөд төвөгтэй болж байна. Жагсаалт бол намын нүүр царай. тэрийг харж хүмүүс шийдвэрээ гаргана. Гэхдээ намд бодит асуудал нь юу байдаг вэ гэхээр зөвхөн нүүр царай бодож жагсаалтаа бүрдүүлэхэд үнэхээр хэцүү. Энэ нам 5 намын нэгдэл. Тийм учраас эсрэг тэсрэг байр суурь байнга гарч байдаг. Гэхдээ нам нэгдчихсэн байна. Херо энтертайнмэнт баахан нэвтрүүлэг хийгээд 20 нэвтрүүлгээр тараагаад байгааг нь харахаар болохгүй юм шиг харагдаад байгаа боловч хагарсан, талцсан байгаа юм байхгүй.”

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *