Талийгаач Г.Батбаярын шүүх эмнэлгийн дүгналт эхнээс гарч, хэргийн оролцогч нарт танилцуулж эхэлжээ
Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд
шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй
алга болж, өнгөрөгч Баасан гараг /2024.04.26/-т “Богд хаан” амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь олсон байдаг.
Улмаар талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүх шиншилгээний ерөнхий газраас задлан шинжилгээ хийж, хуулийн байгууллагаас мөрдөн шалгах
ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн. Тэгвэл шүүх шинжилгээний зарим дүгнэлтүүд гарч, хэргийн оролцогч нарт эхнээс нь танилцуулж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тус хэрэгт Ажлын хэсэг байгуулагдан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.