“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа

0

Баян-Өлгий аймгийн казах түмэн “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн болоод тус тойрогт нэр дэвшигч Кабилийн Ержан нарыг халуун дотноор хүлээн авч, дэмжиж буйгаа илэрхийллээ.

      “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн орон нутаг дахь сонгуулийн сурталчилгааны ажлаа Дорнодоос эхлүүлж, үргэлжлүүлэн Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын иргэд, сонгогчидтой уулзаад байгаа билээ. Тэгвэл “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр Эвслийн тэргүүн “Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр дэх эрүүл мэндийн салбарын зохицуулалтуудыг энэ чиглэлийн эрдэмтэн, мэргэд боловсруулсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санг эдийн засгийн чиг баримжаатай болгоно” гэдгийг хэлж байлаа.

Баян-Өлгий аймгийн казах түмэн “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн болоод тус тойрогт нэр дэвшигч Кабилийн Ержан нарыг халуун дотноор хүлээн авч, дэмжиж буйгаа илэрхийллээ. Иргэдийн зүгээс “Үндэсний Эвсэл”-ийн хувийн хэвшлийг дэмжих бодлогыг эрхэм болгож байгаа нь нүдээ олсон хэрэг хэмээн онцоллоо.  

“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын ээлжит сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймагт нэр дэвшигч К.Ержан:

Эрх баригч нам ядуурлыг бууруулна гэж ярьдаг ч гарц, гаргалгааг огт ярьдаггүй. Манай “Үндэсний Эвсэл” үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ядуурлыг бууруулахаар мөрийн хөтөлбөртөө нарийн тусгасан. Манай аймгийн хувьд БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг. Энэ давуу талаа ашиглаж, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүгээрээ дотоодын зах зээлээ хангах, илүү гарсан бүтээгдэхүүнээ хөрш орнууд руугаа экспортлох боломж бий. Нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авахгүйгээр бизнес эрхлэх ямар ч боломжгүй. Арилжааны банкны зээлийн шалгуурыг ихэнх старт-ап компаниуд давдаггүй, хүү нь ч өндөр. Харин зээлийн хүүг Монгол банкаар дамжуулан төр зохицуулах шаардлага үүсэж байна. Мөн манай аймаг үндэсний онцлогоороо дамжуулан аялал жуулчлалын бүс болон хөгжих бүрэн боломжтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *