Нэр дэвшигч М.Нарантуяагийн орлого ₮496 саяас ₮60 сая болж буурчээ
АТГ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршууллаа.
УИХ-ын 26 дугаар тойрогт Иргэний зориг ногоон намаас нэр дэвшигч М.Нарантуяагийн нийт орлого 60 сая төгрөг бол, гэр бүлийн гишүүдийн орлого нь О гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр зуслангийн, амины болон нийтийн орон сууцгүй, хашаа байшингүй гэсэн байна.
Харин 100 сая төгрөгөөр үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр Nissan, Patrol маркийн нэг автомашинтай. Мөн 259 болон 380 сая төгрөгийн зээлтэй бол бусдаас 614 сая төгрөгийн авлагатай юм байна.
- Нэр дэвшигчийн нийт орлого 60 сая
- Гэр бүлийн гишүүдийн нийт орлого: 0
- Амины орон сууц /тоогоор/: 0
- Нийтийн орон сууц /тоогоор/: 0
- Зуслангийн байшин /тоогоор/: 0
- Хашаа байшин /тоогоор/: 0
- Үйлчилгээний зориулалттай /тоогоор/: 0
- Үйлдвэрлэлийн зориулалттай /тоогоор/: 0
- Оффис: /тоогоор/: 0
- Ферм: /тоогоор/: 0
- Гэр /тоогоор/: 0
- Авто зогсоол: /тоогоор/: 0
- Авто граж: /тоогоор/: 0
- Өвөлжөө, хаваржаа: /тоогоор/: 0
- Гүний худаг: /тоогоор/: 0
- Хүлэмж: /тоогоор/: 0
- Мал аж ахуй: 0
- Тээврийн хэрэгсэл, төрөл,марк, тоо: Жийп болон туулах чадвар өндөр,Nissan, Patrol- 1. Нийт дүн /мян.төг/ 100 сая төгрөг
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 0
- Хуулийн этгээдийн нэр, хэлбэр: Охь Бал Бурам ХХК
Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл:
- Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нийт дүн /мян.төг/: 12 сая төгрөг
- Гадаадын улсын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нийт дүн /мян.төг/: 0
Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
М.НАРАНТУЯАГИЙН НАМТАР:
ТӨРСӨН ОН, САР, ӨДӨР:
- 1983.10.19
БОЛОВСРОЛ:
- БГД-н улсын тэргүүний 13-р дунд сургууль
- Чингис-Соосэй ОУХДС-ийн Олон Улсын Худалдаа Эдийн Засгийн ангид суралцаж байсан.
- Японы Токио хотод “Tokyo School Of Music” хөгжмийн мэргэжлийн сургуульд гоцлол дуулаачийн анги төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- “Охь Бал Бурам” ХХК-ийн захирал